КОМПАНИЙ ТУХАЙ

11 Жилийн туршлага бүхий уул уурхайн тэсэлгээ, төлөвлөлт, өрөмдлөгийн чиглэлээр мэргэшсэн дотоодын хөрөнгө оруулалттай компани

  • Home
  • Компаний тухай

Таны бизнесийн найдвартай түнш - BMG

Манай компани үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Таван толгойн нүүрсний уурхайд 120 тн тэсрэх материал хадгалах агуулах, задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж барьж дуусган, машин техникийн хамт төслийн захиалагчид шилжүүлэн өгсөн билээ. Одоо 150 тонны хүчин чадалтай тэсрэх хэрэгсэлийн агуулах, 1000 тонны багтаамжтай шүүний агуулахтай ба Овоот толгойн нүүрсний уурхайд эмульсийн үйлдвэр, тэсрэх материал болон хэрэгсэлийн агуулах барих ажил хийгдэж байна.

Манай үйл ажиллагааны зарчим

Технологийн стандартыг дагаж аюулгүй ажиллагааны зааврыг чанд баримтлан урьдчилсан төлөвлөгөөний дагуу үр бүтээлтэй нягт хамтран ажиллах нь манай үйл ажиллагааны үндсэн зарчим юм.
Бидний давуу тал
Эрхэм зорилго
Компаний түүх

10 гаруй жилийн туршлагатай уул уурхайн тэсэлгээ, өрөмдлөгийн чиглэлээр мэргэшсэн баг хамт олон бүхий мэргэжлийн компани

Ажлын дадлага туршлага

Олон жилийн туршлага бүхий мэргэжлийн баг ажилладаг

Аюулгүй байдал

Аюулгүй байдлын стандартыг нэгдүгээрт тавьдаг бөгөөд чанд мөрддөг

Зөвлөгөө, туслалцаа

Өөрсдийн туршлагад үндэслэн танд хамгийн ашигтай байх гаргалгааг зөвлөдөг

Шагнал урамшуулал

Манай хамт олон салбартаа шилдэгүүд нь бөгөөд шагнал урамшуулал хүртдэг

mission

ЭРХЭМ ЗОРИЛГО

Аюулгүй ажиллаж, сайн чанарын бүтэгдэхүүн үйлдвэрлэх

Мэргэжлийн өндөр ур чадвартай хүчирхэг нөөцийг бий болгон чанартай үйлчилгээг үзүүлж чаддаг байх

vision

АЛСЫН ХАРАА

Тэргүүний технологи, бүтэгдэхүүн хэрэглэж, итгэл үнэмшилтэй, чин эрмэлзэлтэй ажиллаж чаддаг байх
Тогтмол, найдвартай, хариуцлагатай нийлүүлэлт хийж чаддаг байх
Хамгийн зөв сонголт хийх боломж олгож чаддаг байх

2011 - BMG ХХК Үүсгэн байгуулагдав

Монгол улсын 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар Уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний бодисын үйлдвэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр BMG ХХК Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдлаа

2012 - Тавантолгой ХК тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Үндэсний томоохон уул уурхайн ХК компани “Тавантолгой” ХК-тай Зүүн цанхийн нүүрсний ил уурхайн төсөл дээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тэсэлгээ болон өрөмдлөгийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

2017 - Тавантолгой ХК - Овоот толгойн төсөл дээр хамтын ажиллагаа эхлүүлэв

Үндэсний хувьцаат компани Тавантолгойн хэрэгжүүлж буй Баруун цанхийн ил уурхайн төсөл дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тэсэлгээ, өрөмдлөгийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

2018 - Тавантолгой ХК - Баруун Цанхийн төсөл дээр хамтын ажиллагаага эхлүүлэв

Үндэсний хувьцаат компани Тавантолгойн хэрэгжүүлж буй Баруун цанхийн ил уурхайн төсөл дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тэсэлгээ, өрөмдлөгийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

2019 - Саусгоби Сэндс ХХК тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Гадаадын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн томоохон компани болох Southgobi Sands ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Өрөмдлөг, тэсэлгээний зөвлөгөө, үйлчилгээг хийж ажиллаж байна.

2020 - Germanara Steinkohle ХХК тай хамтын ажиллагаа эхлүүлэв

Гадаадын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн томоохон компани болох Germanara Steinkohle ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Өрөмдлөг, тэсэлгээний зөвлөгөө, үйлчилгээг хийж ажиллаж байна.

1

Жилийн туршлага

1 +

Амжилттай ажил

1

ажилтан албан хаагч

1

томоохон түнш

Манай баг хамт олон

BMG ХХК-ийн амжилтыг баг хамт олонгүйгээр төсөөлөх аргагүй. Мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олноо танилцуулж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

Танд асуулт байна уу?

Хэрвээ танд биднээс асуух асуулт байвал дараах холбоос дээр дарж асууна уу Асуулт асуух!

2011 онд анх үүсгэн байгуулагдсан “Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Тэсрэх материалын үйлдвэрлэл, өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор үндсэн ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100% Монголын хөрөнгө оруулалттай дотоодын компани юм.

Манай компани 10 гаруй жилийн туршлагатай.

Манай компани үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Таван толгойн нүүрсний уурхайд 120 тн тэсрэх материал хадгалах агуулах, задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж барьж дуусган, машин техникийн хамт төслийн захиалагчид шилжүүлэн өгсөн билээ. Одоо 150 тонны хүчин чадалтай тэсрэх хэрэгсэлийн агуулах, 1000 тонны багтаамжтай шүүний агуулахтай ба Овоот толгойн нүүрсний уурхайд эмульсийн үйлдвэр, тэсрэх материал болон хэрэгсэлийн агуулах барих ажил хийгдэж байна.

“Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК- ийн Цанхийн зүүн хэсгийн ил уурхай, 2016 оны 03-р сараас 2018 оны 03 сар хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Овоот толгойн нүүрсний ил уурхай, 2016 оны 11 сараас 2017 оны 02 сар хүртэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун хэсгийн нүүрсний ил уурхайд тус тус өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээг явуулан ажилласан юм.

Манай компани нь 100% дотоодын буюу Монголын хөрөнгө оруулалттай үндэсний бүтээн байгуулагч компани юм.

Бид хамтран ажиллагч байгууллагуудтайгаа ярилцан хэрэгжүүлж буй төсөл, байршил болон эдийн засгийн хамгийн үр ашигтай нөхцлүүдийг тооцон үзсэний үндсэн дээр танд хамгийн боломжит үнийг санал болгох болно. Та бидэнтэй холбогдож үнийн саналын талаар ярилцах боломжтой.

Манай компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт
  • Тэсрэх бодисын үйлдвэрлэл
  • Тэсрэх материалын худалдаа
  • Тэсэлгээний ажлын сервис, үйлчилгээ
  • Тэсэлгээний ажлын төлөвлөлт, тооцоо, зураг төсөл зохиох
  • Тэсрэх материал хадгалах үйлчилгээ
  • Тэсрэх материалын агуулахын менежмент
  • Өрөмдлөг

Бидэнтэй холбогдох

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл дараах хэсгийг бөглөн бидэнд илгээнэ үү. Бид тантай эргэн холбогдох болно

    Agree to our terms and conditions.

    Харилцагчдын сэтгэгдэл

    Бидний хамтран ажиллагч байгууллагууд болон түншүүд маань дараахь сэтгэгдлийг бидэнд ирүүлжээ.