ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ

Уул уурхайн тэсэлгээ нь өндөр нарийвчлал бүхий инженерийн төлөвлөгөө, тооцоолол, зураг төслийг шаардсан хариуцлагатай ажил юм. 

  • Home
  • Services
  • Төлөвлөлт, зураг төсөл зохиох

Тэсэлгээний төлөвлөгөө гаргах, зураг төсөл зохиох

Манай компанийн туршлагатай мэргэшсэн инженер техникийн баг захиалагчдынхаа төслийн онцлог, газарзүйн байршил болон бусад хүчин зүйлсийг тооцон тэсэлгээний төлөвлөлт, зураг төслийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг.

Аюулгүйн стандарт, инженерийн нарийн тооцоолол, дэвшилтэт технологи програм хангамжийн тусламжтай бид танд найдвартай үйлчилгээ санал болгож байна.

Монголын уул уурхайн салбарын өсөлтийн график

Монгол улсын нүүрс олборлолтын зах зээлийн өсөлтийн график. Ирэх жилүүдэд Монгол улсын олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.

Бидний давуу тал

Мэргэшсэн инженер техникийн баг олон жилийн туршлага, технологийн дэвшилд үндэслэн ажилладаг. 

СУДАЛГАА
ТООЦООЛОЛ
ҮР ДҮН

Газарзүйн судалгааг нарийвчлан явуулснаар тэсэлгээний ажлыг төслийн онцлогт тохируулан төлөвлөнө.

Орчин үеийн дэвшилтэт технологи, програм хангамжийн тусламжтай тэсэлгээний тооцооллыг гаргана

Мэргэжлийн инженерийн баг болон ажлын өндөр ур чадвар, туршлагатай манай баг таны ажлын үр дүнг нэмэгдүүлнэ.

Асуулт хариулт

2011 онд анх үүсгэн байгуулагдсан “Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Тэсрэх материалын үйлдвэрлэл, өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор үндсэн ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100% Монголын хөрөнгө оруулалттай дотоодын компани юм.

Манай компани 10 гаруй жилийн туршлагатай.

Манай компани үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Таван толгойн нүүрсний уурхайд 120 тн тэсрэх материал хадгалах агуулах, задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж барьж дуусган, машин техникийн хамт төслийн захиалагчид шилжүүлэн өгсөн билээ. Одоо 150 тонны хүчин чадалтай тэсрэх хэрэгсэлийн агуулах, 1000 тонны багтаамжтай шүүний агуулахтай ба Овоот толгойн нүүрсний уурхайд эмульсийн үйлдвэр, тэсрэх материал болон хэрэгсэлийн агуулах барих ажил хийгдэж байна.

“Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК- ийн Цанхийн зүүн хэсгийн ил уурхай, 2016 оны 03-р сараас 2018 оны 03 сар хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Овоот толгойн нүүрсний ил уурхай, 2016 оны 11 сараас 2017 оны 02 сар хүртэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун хэсгийн нүүрсний ил уурхайд тус тус өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээг явуулан ажилласан юм.

Манай компани нь 100% дотоодын буюу Монголын хөрөнгө оруулалттай үндэсний бүтээн байгуулагч компани юм.

Бид хамтран ажиллагч байгууллагуудтайгаа ярилцан хэрэгжүүлж буй төсөл, байршил болон эдийн засгийн хамгийн үр ашигтай нөхцлүүдийг тооцон үзсэний үндсэн дээр танд хамгийн боломжит үнийг санал болгох болно. Та бидэнтэй холбогдож үнийн саналын талаар ярилцах боломжтой.

Манай компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт
  • Тэсрэх бодисын үйлдвэрлэл
  • Тэсрэх материалын худалдаа
  • Тэсэлгээний ажлын сервис, үйлчилгээ
  • Тэсэлгээний ажлын төлөвлөлт, тооцоо, зураг төсөл зохиох
  • Тэсрэх материал хадгалах үйлчилгээ
  • Тэсрэх материалын агуулахын менежмент
  • Өрөмдлөг