Агуулахын менежмент

Манай олон жилийн туршлага бүхий мэргэжлиийн инженер техникийн баг таны тэсрэх бодисын агуулахын менежментийг стандартын өндөр түвшинд хөтлөн явуулах болно

  • Home
  • Services
  • Тэсрэх материалын агуулахын менежмент

Тэсрэх бодисын агуулахын менежмент үйлчилгээ

Манай компани Монгол улсад мөрдөгдөж буй аюулгүй ажиллага, тэсрэх дэлбэрэх бодисыг хадгалах, тээвэрлэх стандартыг бүрэн дүүрэн хангасан тэсрэх бодисын агуулах үйлчилгээг санал болгодог бөгөөд тус байгууламжийн аюулгүй байдал, хяналт шалгалтыг мэргэжлийн баг байнга хариуцан ажилладаг. 

Олон жилийн туршлага бүхий хамт олон тантай хамтран ажиллаж таны агуулахын аюулгүйн стандарт болон өдөр тутмын хяналт шалгалт, ажиллагааны удирдлага менежментийн үйлчилгээг санал болгож байна.

Та бидэнтэй хамтран ажилласнаар дараах давуу талтай

Туршлага бүхий мэргэжлийн багт аюултай ачаа болох тэсрэх бодисын найдвартай хадгалалт хамгаалалт болон байнгын аюулгүй байдлын хяналтыг бүрэн даатгах боломжтой. 

Асуулт хариулт

2011 онд анх үүсгэн байгуулагдсан “Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Тэсрэх материалын үйлдвэрлэл, өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор үндсэн ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100% Монголын хөрөнгө оруулалттай дотоодын компани юм.

Манай компани 10 гаруй жилийн туршлагатай

2011 онд анх үүсгэн байгуулагдсан “Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Тэсрэх материалын үйлдвэрлэл, өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор үндсэн ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100% Монголын хөрөнгө оруулалттай дотоодын компани юм.

Манай компани 10 гаруй жилийн туршлагатай

Манай компани үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Таван толгойн нүүрсний уурхайд 120 тн тэсрэх материал хадгалах агуулах, задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж барьж дуусган, машин техникийн хамт төслийн захиалагчид шилжүүлэн өгсөн билээ. Одоо 150 тонны хүчин чадалтай тэсрэх хэрэгсэлийн агуулах, 1000 тонны багтаамжтай шүүний агуулахтай ба Овоот толгойн нүүрсний уурхайд эмульсийн үйлдвэр, тэсрэх материал болон хэрэгсэлийн агуулах барих ажил хийгдэж байна.

“Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК- ийн Цанхийн зүүн хэсгийн ил уурхай, 2016 оны 03-р сараас 2018 оны 03 сар хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Овоот толгойн нүүрсний ил уурхай, 2016 оны 11 сараас 2017 оны 02 сар хүртэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун хэсгийн нүүрсний ил уурхайд тус тус өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээг явуулан ажилласан юм.

Манай компани нь 100% дотоодын буюу Монголын хөрөнгө оруулалттай үндэсний бүтээн байгуулагч компани юм.

Бид хамтран ажиллагч байгууллагуудтайгаа ярилцан хэрэгжүүлж буй төсөл, байршил болон эдийн засгийн хамгийн үр ашигтай нөхцлүүдийг тооцон үзсэний үндсэн дээр танд хамгийн боломжит үнийг санал болгох болно. Та бидэнтэй холбогдож үнийн саналын талаар ярилцах боломжтой.

Манай компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт
  • Тэсрэх бодисын үйлдвэрлэл
  • Тэсрэх материалын худалдаа
  • Тэсэлгээний ажлын сервис, үйлчилгээ
  • Тэсэлгээний ажлын төлөвлөлт, тооцоо, зураг төсөл зохиох
  • Тэсрэх материал хадгалах үйлчилгээ
  • Тэсрэх материалын агуулахын менежмент
  • Өрөмдлөг