ТЭСЭЛГЭЭНИЙ СЕРВИС

Манай инженер техникийн баг хамт олон тэсэлгээний ажлыг аюулгүй байдлын стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Тэсэлгээ сервис үйлчилгээ гэж юу вэ?

Бид дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологи, програм хангамж ашиглан нарийн тооцоотойгоор, захиалагчийн төслийн онцлогт тохируулан аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлан ажилладаг.

Манай хамт олон 2011 оноос хойш тасралтгүй 10 гаруй жил Монгол улсын томоохон уул уурхайн компаниуд болон төслүүдтэй хамтран ажиллаж, уул уурхайн тэсэлгээнүүд, нүүрсний тэсэлгээ, хайрганы тэсэлгээ,  Ил болон далд уурхайн тэсэлгээ мөн нүүрсний 2-3 давхаргыг ялгаж тэслэх төлөвлөгөөний дагуу  алсаас тэслэх багажийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг бөгөөд тэсэлгээний үр дүнг нэмэгдүүлэн, тэсэлгээг аюулгүй, оновчтой байлгахыг зорьдог. Мөн чичэрхийлэл болон дундаж бутлагдал хэмжих багаж ашиглан тэсэлгээний ажлыг шинжлэн үр дүнг тодорхойлон хэрэглэгчид тэсэлгээний ажил үйлчилгээний талаарх үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах бодлого  баримтлан ажиллаж байна.

Монгол улсын нүүрсний олборлолтын хэмжээ

Бидний давуу тал

Манай компани 10 гаруй жилийн мэргэжлийн туршлагатай бөгөөд тэсэлгээний ажлыг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэдэг

Манай давуу тал
Үйлчилгээ
Үнийн мэдээлэл

Тэсэлгээний ажилын 10 жилийн туршлага.

Инженер техникийн мэргэжлийн баг тэсэлгээний ажлыг гүйцэтгэдэг

Та бидэнтэй холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

Асуулт хариулт

2011 онд анх үүсгэн байгуулагдсан “Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Тэсрэх материалын үйлдвэрлэл, өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор үндсэн ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100% Монголын хөрөнгө оруулалттай дотоодын компани юм.

Манай компани 10 гаруй жилийн туршлагатай.

Манай компани үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Таван толгойн нүүрсний уурхайд 120 тн тэсрэх материал хадгалах агуулах, задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламж барьж дуусган, машин техникийн хамт төслийн захиалагчид шилжүүлэн өгсөн билээ. Одоо 150 тонны хүчин чадалтай тэсрэх хэрэгсэлийн агуулах, 1000 тонны багтаамжтай шүүний агуулахтай ба Овоот толгойн нүүрсний уурхайд эмульсийн үйлдвэр, тэсрэх материал болон хэрэгсэлийн агуулах барих ажил хийгдэж байна.

“Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК- ийн Цанхийн зүүн хэсгийн ил уурхай, 2016 оны 03-р сараас 2018 оны 03 сар хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Овоот толгойн нүүрсний ил уурхай, 2016 оны 11 сараас 2017 оны 02 сар хүртэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун хэсгийн нүүрсний ил уурхайд тус тус өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээг явуулан ажилласан юм.

Манай компани нь 100% дотоодын буюу Монголын хөрөнгө оруулалттай үндэсний бүтээн байгуулагч компани юм.

Бид хамтран ажиллагч байгууллагуудтайгаа ярилцан хэрэгжүүлж буй төсөл, байршил болон эдийн засгийн хамгийн үр ашигтай нөхцлүүдийг тооцон үзсэний үндсэн дээр танд хамгийн боломжит үнийг санал болгох болно. Та бидэнтэй холбогдож үнийн саналын талаар ярилцах боломжтой.

Манай компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт
  • Тэсрэх бодисын үйлдвэрлэл
  • Тэсрэх материалын худалдаа
  • Тэсэлгээний ажлын сервис, үйлчилгээ
  • Тэсэлгээний ажлын төлөвлөлт, тооцоо, зураг төсөл зохиох
  • Тэсрэх материал хадгалах үйлчилгээ
  • Тэсрэх материалын агуулахын менежмент
  • Өрөмдлөг