Цанхи дахь ил уурхай

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК- ийн Цанхийн зүүн хэсгийн ил уурхай

project details

Захиалагч: Эрдэнэс Таван Толгой ХК
Эхэлсэн: 01/03/2016
Ажлын цаг: 5900 Цаг
Захиалагчын хаяг: Ett.mn
Захиалагчийн байршил: Цогт-цэций, Өмнөговь
Үнэлгээ: [ - ]
Тэмдэглэл: -

Танилцуулга

BMG Компанийн танилцуулгыг доорхи линкээс татаж авна уу.

BROCHURE.DOC
1.25M
BROCHURE.PDF
3.81M

Хамтран ажиллацгаая!

Та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу

Төслийн тухай ерөнхий мэдээлэл

“Бласт Мануфактуринг Групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Таван Толгой” ХК- ийн Цанхийн зүүн хэсгийн ил уурхай, 2016 оны 03-р сараас 2018 оны 03 сар хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Овоот толгойн нүүрсний ил уурхай, 2016 оны 11 сараас 2017 оны 02 сар хүртэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун хэсгийн нүүрсний ил уурхайд тус тус өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээг явуулан ажилласан юм.

АЖЛЫН ЗАХИАЛАГЧИЙН ТУХАЙ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл
ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн
дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулагдаж 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа
явуулж байна. Өнөөдөр тус компани MV-011943, MV-016883, MV-0168818, MV-016882,
MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956 дугаар бүхий 8 тусгай зөвшөөрөл
эзэмшиж байна.
Сайн чанарын нүүрсний “Тавантолгой” брендийн бүтээгдэхүүн бий болгож,
аюулгүй, тогтвортой, нээлттэй, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор
үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой
хувь нэмэр оруулсан тэргүүлэх компани болох эрхэм зорилгыг манай компани өмнөө
тавин ажиллалаа.
Тавантолгойн орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-хараат, Ухаа худаг
гэсэн 6 үндсэн хэсгээс бүрддэг. Цанхи, Ухаа худгийн талбайд нарийвчилсан хайгуул,
Бортээг, Оорцогийн талбайд урьдчилсан хайгуул, Онч хараат, Бор толгой талбайд
эрэл, үнэлгээний ажил тус тус хийгдээд байна.
Норвест компанийн Олон улсын ЖОРК ангилалд шилжүүлж хийсэн нөөцийн
урьдчилсан тооцооллоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн орд нь нийт 8
тэрбум буюу түүнээс дээш тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдлоо

АЖЛЫН ҮР ДҮН, АМЖИЛТ

Манай компани Эрдэнэс Таван Толгой ХК-тай хамтран ажиллаж ажлын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр найдвартай түншийн харилцаатай болоод байна.

Бид дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ДҮГНЭЛТ

Ажлын гүйцэтгэлийг захиалагч маань өндрөөр үнэлсэн бөгөөд бидний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл болон цаг хугацааны хувьд богино хугацаанд чанартай ажилласан нь давуу тал болсон.